Elite Travel Mongolia logo
Бүх аяллууд
The Weeknd:
Hong Kong аялал tour image
ЭРЭЛТТЭЙ · Эрэлттэй байна

The Weeknd: Hong Kong аялал

Тусгай аялал

Үнэ₮6'990'000₮6'290'000
ХЯМДРАЛ -10%Дуусахад:
Хугацаа5 ӨДӨР , 4 ШӨНӨ
Огноо10/28 - 11/01
Насны хязгаар14-с дээш /The Weeknd тоглолтын дотоод журмын дагуу/

Аяллын хөтөлбөр

1
Улаанбаатар → Хонг Конг image

Өглөөний 06:45 цагт Улаанбаатар хотоос хөөрч 11:25 цагт Хонгконгд газардана. Буудалдаа очиж амарна.

2
Хонг Конг хотын аялал image

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа бид Викториа оргил руу хөдөлнө. Энэхүү газар нь Хонг Конг арлын хамгийн өндөр цэг бөгөөд далайн түвшнээс 396 метрийн өндөрт байрладаг.. Энд Хонг Конгийн хамгийн алдартай, хамгийн их зочлогддог үзэмжийн цэг байрладаг — өндрөөс харахад Викториа булан, тэнгэр баганадсан барилгууд, Коулун хойг бүгд нэг дор харагдана. Үүний дараагаар өдрийн хоолондоо орно.

Өдрийн хоолны дараа бид оддын гудамж руу хөдөлнө. Avenue of stars-д Хонг Конгийн алдарт 100 эрхмийн гарын үсэг, хээг байршуулсан байдаг. Энэхүү гудамжинд бидний сайн мэдэх Брюс Ли-ийн хүрэл хөшөө байдаг юм. Оройн хоолны дараа бид Викториа булангаар дайран өнгөрөх домогт боомт дээр ирж завиар нар жаргахыг харна.

3
Yacht Party image

Энэ өдөр аялагчид өөрсдийн хүслээр амрах бөгөөд шоппинг хийх, Монстер барилга буюу 5 барилгын цогцолбор үзэх боломжтой. Энэхүү цогцолборыг 1960-аад оны хүн амын өсөлтийн үед доод орлоготой оршин суугчдад зориулж засгийн газрын дэмжлэгтэй баригдсан орон сууц юм. 2013 онд Hollywood-ийн "Transformers: Age of Extinction" киноны багийнхан энд ирж зураг авалт хийсэн бөгөөд тэр үеэс хойш аялагч нарын очих дуртай газруудын нэг болсон., Мөн "Ghost in the Shell" кинонд ч гарч байсан юм.

Хоол: өглөөний цай. Байрлах: зочид буудал.

4
The Weeknd тоглолт image

Өглөөний цайны дараа шахуу хөтөлбөргүй тул аялагчид тоглолтдоо бэлдэх мөн Хонконгийн Halloween-г сонирхох боломжтой. Тоглолт эхлэхээс 2 цагийн өмнө цуглан тоглолт болон стадион руугаа дугаарлан орно. Ийнхүү хүсэн хүлээсэн тоглолтоо үзэж сэтгэлийн жаргал эдлэх нээ. Тоглолт үзсэний дараа буудалдаа ирнэ үү... үргэлжлүүлэн шоудана уу... аялагчдын дур 🤣

Хоол: өглөөний цай. Байрлах: зочид буудал.

5
Хонконг → Улаанбаатар image

Өглөө буудалдаа цайгаа уун, өрөөгөө хүлээлгэн өгч, нисэх буудал руугаа хөдөлнө. Аялагчид бүртгэлээ хийлгэн 12:25 цагт хөөрөн 17:05 цагт Улаанбаатарт газардана. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Үнэд багтсан зүйлс
  • Улаанбаатар ↔ Хонг Конг чиглэлийн нислэгийн тийз
  • Зочид буудал
  • The Weeknd тоглолтын тасалбар
  • Хөтөлбөр болон хөтөлбөрт багтсан хоол
  • Хөтөч, орчуулагч
  • Аяллын даатгал
Үнэд багтаагүй зүйлс
  • Хөтөлбөрт багтаагүй хоол
  • Хувийн зардал, шоппинг
  • Чөлөөт өдрийн нэмэлт хөтөлбөрүүд
Төлбөрийн нэмэлт нөхцөл

Та дараах зээлийн aпп болон fintech-үүдээр хуваан төлөх боломжтой.

Pocket logo
Toki logo
Simple logo
DariFinance logo