
Хайнань үндсэн аялал 11/10 - 11/17
Мэдээллийг та өөрчилнө үү.
Аяллын хөтөлбөр


Нислэгийн цаг: 22:10-03:10
Chingis Khaan international airport - Meilan international airport
Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудлаас орой 22:10 цагт нисэх тул 19:00 гэхэд ирсэн байх хэрэгтэй. Бүртгэлээ хийлгэн Хайкоу хот руу ниснэ. Хайкоу хотод (Meilan international airport) шөнийн 03:10 цагт газардан хилээр орсны дараа аяллын автобусанд суун буудал руу хөдөлнө.
Хайкоу хотын Hampton Hotel Буудалдаа орж амарна.

Өглөөний цайны дараа 12 цагт буудлаа хүлээлгэн өгнө. Саняа хот руу аяллын автобусандаа суун хөдөлнө.
Саняа явах замдаа Байшилин шилэн гүүр үзнэ. Байшлин шилэн гүүр нь Саньяа хотын ойролцоох байгалийн үзэсгэлэнт уул, хавцлын дээгүүр байрлах адал явдал, сэтгэл догдлол хосолсон гайхамшигт байгууламж юм. Энэ гүүр нь шилэн шалтай тул доорх гүн хавцал, ногоон ой мод, хад асгыг шууд харж алхах боломжийг олгодог.
Саняа хотдоо очин оройн хоолондоо орно. Үүний дараа Саняа хотын Timton Fuhe Hotel-буудалдаа орж амарна.
Хоол: Өглөө, орой
Буудал: Timton Fuhe Hotel

Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Хоол: Өглөө
Буудал: Timton Fuhe Hotel

Өглөөний цайны дараа амарч байгаад 10:00 цагт аяллын автобусандаа суун сувдны дэлгүүр орно. 12:00 цагт Задгай далайн аялалдаа гарна. Аялал маань 3 цаг үргэлжлэнэ. Энэ үед аялагчид маань далай дээр тоглож болох олон экстрем тоглоомоор тоглож хөгжилдөх боломжтой. Үүний дараа Оройн буфед хоолоо идсэний дараа буудалдаа (Timton Fuhe Hotel) эргэн ирж амарна.
Хоол: Өглөө, орой
Буудал: Timton Fuhe Hotel


Өглөөний цайны дараа автобусаар Атлантис усан парк руу очоод бүтэн өдрийг усан паркт өнгөрүүлнэ. Атлантис усан парк нь Азид 2-т ордог том усан парк юм. Олон төрлийн усан тоглоомуудтай ба бүх насныханд зориулснаараа давуу талтай. Оройн хоолонд орсны дараа (Timton Fuhe Hotel)- буудалдаа эргэн ирж амарна.
Хоол: Өглөө, орой
Буудал: Timton Fuhe Hotel

Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Хоол: Өглөө
Буудал: Timton Fuhe Hotel

Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Хоол: Өглөө
Буудал: Timton Fuhe Hotel


Нислэгийн цаг: 04:10-09:10
Chingis Khaan international airport - Meilan international airport
Өглөөний цайны дараа амарч байгаад 12:00 цагт буудлаа хүлээлгэн өгнө. Аяллын автобусандаа суун Хайкоу хот руу хөдөлнө. Хайкоу хот руу явах замдаа сармагчингийн арал үзнэ. (Nanwan Monkey Island — Саньяа хотын ойролцоох хамгийн өвөрмөц, сонирхолтой аяллын нэг. Энэ арал нь байгаль дээрээ чөлөөтэй амьдардаг хэдэн мянган сармагчингаар алдартай бөгөөд Хятадын хамгийн том сармагчингийн дархан цаазат газар юн.)
Хайкоу хотод очин оройн хоолонд орно. Үүний дараа шоппинг хийж дэлгүүр хэснэ. Хайкоу хотын Мейлан онгоцны буудал дээр очин бүртгэлээ хийлгэн хилээр нэвтрэн орно. Өглөөний 09:10 цагт Чингис хаан онгоцны буудал дээр газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал дуусна.
Хоол: Өглөө, орой
Буудал: Timton Fuhe Hotel
- Улаанбаатар ↔ Саня чиглэлийн нислэгийн тийз
- Зочид буудал
- Хөтөлбөрт тусгасан хоол
- Хөтөлбөрт заасан үзвэрүүдийн тийз
- Монгол хөтөч
- Аяллын даатгал
- Хөтөлбөрт тусгагдаагүй хоол
- Хувийн зардал, шоппинг
Буудлын өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөр 700'000₮. 12 хүртэлх насны хүүхэд эцэг эхтэйгээ нэг оронд (нэмэлт оргүй) унтвал 300'000₮ хямдралтай, тусдаа нэмэлт ортой бол насанд хүрсэн хүнтэй ижил үндсэн үнээр аялна.
Аяллын тооцоолол
Аялагчдын нийт тоо болон өрөөний сонголтоо хийж, нийт үнийг шууд хараарай.
Аялагчдын тоо
Насан хүрсэн аялагч
12-с дээш нас · ₮2'590'000 / хүн
Хүүхэд / 2-12 нас/
Нэмэлт ортой бол том хүнтэй ижил үнэ · хамт унтвал ₮2'290'000 / хүүхэд (₮300'000-р хямд)
Хос бүрийн өрөөний сонголт
2 том хүн үлдсэнӨрөө сонгоогүй тул идэвхгүй
Тооцоолол нь урьдчилсан байдлаар гарч байгаа тул эцсийн дүнг манай баг баталгаажуулна.
Та дараах зээлийн aпп болон fintech-үүдээр хуваан төлөх боломжтой.





