
Dately Show: Hainan Escape
Тусгай хөтөлбөртэй аялал /Ганцхан удаа/
Аяллын хөтөлбөр

Нислэгийн цаг: 22:10-03:10
Chingis Khaan international airport - Meilan international airport
Чингис Хаан Олон Улсын нисэх онгоцны буудлаас орой 22:10 цагт нисэх тул 19:00 гэхэд ирсэн байх хэрэгтэй. Бүртгэлээ хийлгэн Хайкоу хот руу ниснэ. Хайкоу хотод (Meilan international airport) шөнийн 03:10 цагт газардан хилээр орсны дараа аяллын автобусанд суун буудал руу хөдөлнө.
Хайкоу хотын Baofeng International Hotel Буудалдаа орж амарна.

Өглөө буудалдаа өглөөний цайгаа ууж, ачаа тээшээ бэлдэн 12:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Үүний дараа аяллын автобусандаа сууж, халуун орны үзэсгэлэнт байгаль, далайн эргээрээ алдартай Саняа хотыг зорин хөдөлнө.
Саняа хотод хүрэлцэн ирсний дараа Timton Fuhe Hotel буудалдаа байрлан, өрөөгөө хүлээн авч хэсэг хугацаанд амарч, чөлөөтэй байна.
Орой буудалдаа оройн хоолонд орно үүний дараа “Танилцах цаг” зохион байгуулагдана. Энэ үеэр аялалд хамт яваа залуус маань бие биетэйгээ илүү ойр дотно танилцаж, хөгжилтэй яриа өрнүүлэн, шинэ найз нөхөдтэй болох боломжтой.
Host: Bayraa Showman

Өглөө буудалдаа өглөөний цайгаа уусны дараа өдрийг чөлөөтэй өнгөрүүлнэ. Энэ хугацаанд аялагчид өөрсдийн сонирхлоор далайн эрэг дээр амрах, усанд сэлэх, Саняа хоттой танилцах, худалдаа хийх, кафе ресторанаар үйлчлүүлэх зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой.
Орой 18:00–22:00 цагийн хооронд далайн эргийн Lounge-д “Dately Show” тусгай арга хэмжээ зохион байгуулагдана.
Dately Show нь аялалд оролцож буй залуусыг илүү чөлөөтэй, хөгжилтэй орчинд бие биетэйгээ танилцах, ярилцах, шинэ найз нөхөдтэй болох боломжийг бүрдүүлсэн үдшийн хөтөлбөр юм.
Анхаарах зүйл: Арга хэмжээний үеэр согтууруулах ундаа хэрэглэх тохиолдолд хэмжээгээ тохируулан, хариуцлагатай хэрэглэхийг хүсье. Бусад аялагчдын тав тух, аюулгүй байдлыг хүндэтгэн, зохисгүй үйлдэл гаргах, бусдад төвөг учруулахгүй байхыг анхаарна уу. Мөн далайн эрэг болон Lounge-ийн дотоод журам, аяллын багийн зохион байгуулагчдын зааврыг дагаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавина уу.
22:00 цагт Dately Show өндөрлөж, аялагчид буудалдаа буцан амарна.

Өглөө буудалдаа өглөөний цайгаа уусны дараа өдрийн эхний хагасыг чөлөөтэй өнгөрүүлнэ. Далайн эрэг дээр амрах, усанд сэлэх, Саняа хоттой танилцах зэргээр өөрсдийн сонирхлоор цагийг өнгөрүүлэх боломжтой.
Үдээс хойш товлосон цагт буудлын үүдэнд цуглан, аяллын автобусандаа сууж дарвуулт завины зогсоолыг зорин хөдөлнө. Зохион байгуулагчийн зааварчилгаатай танилцаж, аюулгүй байдлын мэдээлэл авсны дараа дарвуулт завиндаа суун Саняагийн задгай тэнгис рүү аяллаа эхлүүлнэ.
Далайн цэнгэг агаар, үзэсгэлэнт эрэг, нар жаргах үеийн гайхалтай дүр зураг дунд манай аяллын онцлох хөтөлбөрүүдийн нэг болох “Yacht Party” эхэлнэ.
Yacht Party-ийн үеэр хөгжим сонсож, бүжиглэн, хамт аялж буй залуустайгаа илүү дотно танилцаж, хөгжилтэй тоглоом, чөлөөт яриа, зураг авалт зэрэг хөтөлбөрүүдэд оролцоно. Мөн далай, нар жаргалтыг болгон дурсгалын зураг, бичлэг хийх чөлөөт цагтай.
Анхаарах зүйл: Дарвуулт завин дээр согтууруулах ундаа хэрэглэх тохиолдолд хэмжээгээ тохируулан, хариуцлагатай хэрэглэхийг хүсье. Завины ирмэг дээр суух, аюултай үйлдэл хийх, бусдад төвөг учруулахыг хориглох бөгөөд завины багийн аюулгүй ажиллагааны зааврыг чанд мөрдөнө.
Yacht Party өндөрлөсний дараа боомтдоо буцан ирж, аяллын автобусандаа суун буудалдаа хүргүүлж амарна.

Өглөө буудалдаа өглөөний цайгаа уусны дараа өдрийн эхний хагасыг чөлөөтэй өнгөрүүлнэ. Аялагчид далайн эрэг дээр амрах, усанд сэлэх, Саняа хоттой танилцах, худалдаа хийх болон өөрсдийн сонирхлоор чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой.
Орой товлосон цагт аяллын багийнхан цугларч, энэ өдрийн онцлох хөтөлбөр болох “Comedy Show” эхэлнэ.
Үдшийн гол зорилго нь өрсөлдөх бус, хамтдаа хөгжилдөж, инээлдэн, аяллын сайхан дурсамж бүтээх юм. Тиймээс бусдыг хүндэтгэж, тоглоом болон хошигнолд эерэг, соёлтой оролцохыг хүсье.
Comedy Show өндөрлөсний дараа аялагчид буудалдаа буцан амарч, дараагийн өдрийн аялалдаа бэлтгэнэ.

Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

Өглөөний цайны дараа автобусаар Атлантис усан парк руу очоод бүтэн өдрийг усан паркт өнгөрүүлнэ. Атлантис усан парк нь Азид 2-т ордог том усан парк юм. Олон төрлийн усан тоглоомуудтай ба бүх насныханд зориулснаараа давуу талтай.
Оройн хоолонд орсны дараа (Timton Fuhe Hotel)- буудалдаа эргэн ирж амарна.

Нислэгийн цаг: 04:10-09:10
Chingis Khaan international airport - Meilan international airport
Өглөөний цайны дараа амарч байгаад 12:00 цагт буудлаа хүлээлгэн өгнө. Аяллын автобусандаа суун Хайкоу хот руу хөдөлнө.
Хайкоу хотод очин өдрийн хоолонд орно. Үүний дараа шоппинг хийж дэлгүүр хэснэ. Хайкоу хотын Мейлан онгоцны буудал дээр очин бүртгэлээ хийлгэн хилээр нэвтрэн орно. Өглөөний 09:10 цагт Чингис хаан онгоцны буудал дээр газардсанаар бидний дурсамж дүүрэн аялал дуусна.
- Улаанбаатар ↔ Саня чиглэлийн нислэгийн тийз
- Зочид буудлын 7 шөнийн байр
- Dately Blindfold Show-ны бүртгэл, оролцоо
- Яхтны аялал, далайн эргийн хөтөлбөрүүд
- Монгол хөтөч, зохион байгуулагч
- Аяллын даатгал
- Хувийн зардал, шоппинг
- Хөтөлбөрт заагаагүй хоол, үзвэрүүд
Та дараах зээлийн aпп болон fintech-үүдээр хуваан төлөх боломжтой.




